ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
Филиппин Улсын Тарлак хотод 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Forensic Science Without Borders” 5 дахь удаагийн Олон улсын хуралд Эдийн засгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Сэр-Од, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмч, цагдаагийн дэд хурандаа Ө.Сарангэрэл, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбилэг нар оролцлоо.
Хуралд Филиппин, Индонез, Энэтхэг, Тайван, Сингапур, Тайланд зэрэг орны шинжээч, мэргэжилтнүүд оролцож, Шүүх шинжилгээнд рентген техник ашиглах, “RNA-FISH” технологиор эдийг тодорхойлох, Гамшгийн үед олон хүнийг таних ажлыг зохион байгуулах, Дрон болон бусад технологи ашиглаж хэргийн газрын дүр зургийг 3D-ээр сэргээн дүрслэх зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна.



