СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот дахь “Олон улсын хууль сахиулах академи (ILEA)”-аас 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хууль бус синтетик хар тамхины шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын сургалтад Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Нандинцэцэг хамрагдлаа.
Сургалтад Америк, Солонгос, Камбож, Зүүн Тимор, Лаос, Тайланд Улсын Шүүгч, Прокурор, Мөрдөгч, Шинжээч мэргэжилтнүүд оролцсон бөгөөд АНУ-ын Хар тамхитай тэмцэх алба (DEA)-ны Хими болон мансууруулах бодисын үнэлгээний хэлтсийн удирдагч багш, судлаач нар олон улсын химийн бодисын хяналт, кибер мөрдлөг, химийн бодисын хууль бус наймаа, синтетик каннабинод, шинэ төрлийн опиодын тархалт, түүний хор хөнөөл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.



