Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2024-11-29
339

Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийн хүрээнд Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, хэлтэс болон орон нутгийн шүүх шинжилгээний нэгжийн 10 шинжээч эмч тус улсын Сөүлийн их сургуулийн Шүүх эмнэлгийн хүрээлэнд сургалтад хамрагдаж байна.

Сургалтын үеэр Пусан хотын Шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан, шүүх анагаах ухааны шинжилгээний орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, арга аргачлал, судалгааны чиглэлээр санал солилцон, туршлага судалж байна.

Эхлэлд очих