Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2024-11-25
421

“Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй алба хаагч, ажилтан нарт Төрийн дээд одон медаль, байгууллагын шагнал болон цагдаагийн цол гардуулж, Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн Тангараг өргүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар 2, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын тушаалаар “Тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр 7, “Албаны төлөө I зэргийн тэмдэг”-ээр 21, “Албаны төлөө II зэргийн тэмдэг”-ээр 26,  “Албаны төлөө III зэргийн тэмдэг”-ээр 27, “Хүндэт жуух бичиг”-ээр 28, “Баярын бичиг”-ээр 68, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор 3, цагдаагийн хошууч цолоор 8, цагдаагийн ахмад цолоор 15, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 15, цагдаагийн дэслэгч цолоор 36, цагдаагийн ахлах ахлагч цолоор 1, цагдаагийн дэд ахлагч цолоор 24 алба хаагч тус тус шагнагдлаа.

Нийт шагнал авсан, цол олгогдсон алба хаагч, ажилтан Та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Эхлэлд очих