ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2024.11.06/ Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа.
Уулзалтын үеэр Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат байгууллагын зорилт, үндсэн чиг үүрэг, хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хийж, шинжилгээний лабораториудын үйл ажиллагаа, онцлог, техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, санал солилцлоо.






