Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН
2024-11-01
850

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ИРГЭНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Бүртгүүлэгчид тавих ерөнхий шаардлага:

(Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг)

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Мэргэжлээрээ 10, түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
  3. Мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх;
  4. Сэтгэц, зан үйлийн эмгэггүй байх;
  5. Ял шийтгэлгүй байх;
  6. Тусгай мэдлэг эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

(Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах журам”-ын 2.3 дахь хэсэг)

  1. Өргөдөл; (шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн)
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia цахим системээс авах);
  3. Төрийн албан хаагчийн анкет;
  4. Ажлын байрны тодорхойлолт;
  5. Мэргэжлээрээ 10, түүнээс дээш жил ажилласан тухай нотломж;
  6. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжил, мэргэшлийн үнэмлэх эх хувиараа, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх сүүлийн 10 жилийн тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, байгаа эсэх тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);
  9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт (СЭМҮТ-өөс авах);
  10. 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.

Холбогдох утасны дугаар: 264024, 9811-4437

Эхлэлд очих