Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2024-10-31
401

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газраас тус улсын Инчон хотод 2024 оны 10 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хэргийн газрын мөрдөн шалгах ажиллагаа” (CSI KOREA-2024) сэдэвт 10 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Золзаяа, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн Магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Арвижих нар оролцлоо.

Тус бага хурлын үеэр гэмт хэргийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан, орчин үеийн дэвшилтэд техник хэрэгслийг ашиглах, шинжилгээний шинэ арга зүйг нэвтрүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, улс орнууд сайн туршлагаа хуваалцсан үр дүнтэй хурал боллоо.

Эхлэлд очих