ЯПОН УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“ЖАЙКА” Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулсан “Гэмт хэргийн адилтгал” сэдэвт олон улсын сургалтад тус газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын генетик мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр хамрагдлаа.
Тус сургалтад Украин, Зимбабве, Бангладеш, Этиоп, Йордан, Мальдив зэрэг улс орны төлөөлөгчид оролцсон бөгөөд тус улсын Үндэсний цагдаагийн газраас полиграф, хэн болох нь тогтоогдоогүй цогцсын гадна төрхөд адилтгал хийх, хяналтын камерын бичлэгээс гэмт хэрэгтнийг тогтоох, гар утаснаас устгагдсан мессеж сэргээх, шинэ төрлийн мансууруулах бодисын найрлагыг тогтоох зэрэг шинэ төрлийн шинжилгээний арга зүйн чиглэлээр практик сургалт зохион байгууллаа.


