Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ГАЛТ ЗЭВСГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА ЧИМИДИЙН АЛТАНХИШИГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
2024-10-30
391
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 115 дугаар тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсгийн шинжилгээний лабораторийг Монгол Улсын гавьяат хуульч, профессор, цагдаагийн хурандаа Чимидийн Алтанхишиг агсны нэрэмжит болгох хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2024.10.30/ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг агсны гэр бүл, хамтран зүтгэгчид, шавь нарын төлөөлөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.







