Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
2024-10-07
620
Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага, ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх, баталгаажуулах ажлын хүрээнд БНСУ-ын “G-cert” баталгаажуулалтын байгууллагыг Монгол Улсад албан ёсоор төлөөлж буй тохирлын үнэлгээний “Монсертф” ХХК-ийн аудитад хамрагдлаа.
Аудитын үр дүнд тус компанийн баталгаажуулалтын зөвлөлийн хурлын 2024.09.25-ны өдрийн Б-24/047 дугаар тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйл ажиллагааны “Шүүх шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргах” хамрах хүрээнд дээрх стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулж, 3 жилийн хугацаатай гэрчилгээ олголоо.
