Эхлэл

Мэдээ

Танилцуулга

БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-26
471

Шүүх шинжилгээний байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ойн Баярын хурал, хүндэтгэлийн концертыг Улсын Драмын Эрдмийн театрт өнөөдөр /2024.09.26/ зохион байгууллаа.

Баярын хуралд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга, хошууч генерал Д.Ариунболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн дарга нар болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын дарга, захирлууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга, удирдлагууд, Шүүх шинжилгээний байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх Л.Төр-Од танилцуулав. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Захирал, Азийн шүүх шинжилгээний холбоо (AFSN)-ны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужаратын Технологийн Их сургуулийн Олон улсын харилцааны газрын Захирал нар цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагч болон ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, шагнал, урамшуулал олгосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар 6, Хууль зүй, дотоод хэргийн салбарын болон бусад байгууллагын шагналаар 11, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө “Цагдаагийн хурандаа цол”-оор 1 алба хаагч тус тус шагнагдаж, 10 алба хаагчид мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

Шүүх шинжилгээний байгууллагын үе үеийн ахмад ажилтан, алба хаагч, нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эхлэлд очих