Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА
2024-09-25
389
Шүүх шинжилгээний байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагчдыг Монгол Улсын Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 1, “Цэргийн хүндэт медаль”-иар 12, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр 9, “Хүндэт жуух бичиг”-ээр 1, Сангийн сайдын тушаалаар “Санхүү-банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 4, “Хүндэт жуух бичиг”-ээр 5 алба хаагч тус тус шагнагдлаа.
Нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.











