Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН" ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-09-24
392

Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан “Спортын 4 төрөлт тэмцээн” амжилттай өндөрлөлөө.

Тэмцээний гар бөмбөгийн эрэгтэй төрөлд: Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн баг, тамирчид I байр, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн баг, тамирчид II байр, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн баг, тамирчид III байр, эмэгтэй төрөлд: Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар, Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, хэлтэс, Криминалистикийн шинжилгээний газар, хэлтэс, Эдийн засгийн шинжилгээний газар, хэлтэс, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтэс, тасгийн хамтарсан баг, тамирчид I байр, Захиргаа, удирдлагын газар, Санхүү, хангамжийн газар, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төв, Байгалийн ухааны шинжилгээний газар, хэлтэс, Инженер-техникийн шинжилгээний газар, хэлтэс, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын хамтарсан баг, тамирчид II байр, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн баг, тамирчид III байр;

Ширээний теннисний эрэгтэй төрөлд: Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Давааням I байр, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн Шүүх эд эсийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цаст-Оргил II байр, Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа III байр, эмэгтэй төрөлд: Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн гарын хээний санч, цагдаагийн дэд ахлагч Э.Цэцэгээ I байр, Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Одбаяр II байр, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн бүртгэлийн ажилтан, цагдаагийн дэслэгч Г.Мөнхзул III байр;

Дартсын тэмцээний эрэгтэй төрөлд: ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа А.Сайнхүү I байр, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шуурхай албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Отгонбаатар II байр, Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа III байр, эмэгтэй төрөлд: Чингэлтэй дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад С.Болор-Эрдэнэ I байр, Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн гарын хээний санч Б.Лхагвасүрэн II байр, Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Болор-Эрдэнэ III байр;

Шатрын тэмцээнд Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар, Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, хэлтэс, Криминалистикийн шинжилгээний газар, хэлтэс, Эдийн засгийн шинжилгээний газар, хэлтэс, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтэс, тасгийн хамтарсан баг I байр, Захиргаа, удирдлагын газар, Санхүү, хангамжийн газар, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төв, Байгалийн ухааны шинжилгээний газар, хэлтэс, Инженер-техникийн шинжилгээний газар, хэлтэс, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын хамтарсан хамтарсан баг II байр, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн хамтарсан баг III байранд шалгарлаа.

Багийн дүнгээр: Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газар, Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, хэлтэс, Криминалистикийн шинжилгээний газар, хэлтэс, Эдийн засгийн шинжилгээний газар, хэлтэс, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтэс, тасгийн хамтарсан баг, тамирчид “Тэргүүн байр”, Захиргаа, удирдлагын газар, Санхүү, хангамжийн газар, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төв, Байгалийн ухааны шинжилгээний газар, хэлтэс, Инженер-техникийн шинжилгээний газар, хэлтэс, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын хамтарсан баг, тамирчид “Дэд байр”, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн баг, тамирчид “Гутгаар байр”-т шалгарч шилдгээр тодорлоо.

Нийт тэмцээнд оролцсон баг, тамирчдад баяр хүргэе.

Эхлэлд очих