Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2024-09-24
458

Шүүх шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын алба хаагчдын дунд “Спортын 4 төрөлт тэмцээн”-ийг өнөөдөр /2024.09.24/ зохион байгуулж байна. 

Тэмцээнд төв байгууллагын газар, хэлтэс, ахмадын хороо болон Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгууд дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн нийт 250 гаруй алба хаагч, ахмад ажилтнууд оролцож байгаа бөгөөд волейбол, ширээний теннис, шатар, дартсын төрлөөр шилдгүүдээ тодруулахаар авхаалж самбаа, хурд хүч, цэц мэргэн, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Баг, тамирчдад амжилт хүсье.

 

 

Эхлэлд очих