Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД ХАМРАГДЛАА
2024-09-21
315

Байгууллагын үйл ажиллагааг Нэгдсэн менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэх ажлын хүрээнд “ISO 9001:2015, Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага” стандартын баталгаажуулалтын анхдагч аудитыг “Монсертф ХХК”-ийн БНСУ-ын “Gcert” баталгаажуулалтын байгууллагаар хийлгэхээр сонгож, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд нэг, хоёрдугаар шатны анхдагч аудитад амжилттай хамрагдлаа.

Аудитын үр дүнд Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд давуу тал 5, сайжруулах боломж 2, анхаарах асуудал 1 тодорхойлогдож, үл тохирол илрээгүй болно.

Эхлэлд очих