Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-ий нээлтийн үйл ажиллагаа “Спортын төв ордон”-д зохион байгуулагдлаа
2023-12-01
321

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-ий нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Спортын төв ордон”-д зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 15 байгууллагын алба хаагчид оролцож байгаа бөгөөд тус байгууллагаас Инженер-техникийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат ахлагчтай, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ням-Очир, цагдаагийн ахлах дэслэгч З.Мөнх-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч Н.Санчир нар оролцож байна.

Нийт тэмцээнд оролцогчдод амжилт хүсье.

Эхлэлд очих