Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-17
298
Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Forensic science workshop-2024” сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Сургалтаар: Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал,
-Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, ДНХ, Хими, Бичиг баримт судлалын шинжилгээнүүдийн тухай ойлголт,
-Хялбар аргаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг урьдчилсан байдлаар таних туршилт хийх,
-Бичиг баримт, мөнгөн тэмдэгтийн нууцлал, далд болон балласан бичвэрийг тусгай төхөөрөм, техник хэрэгслээр илрүүлэх дадлага хийх сургалт боллоо.




