Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ЗАВХАН АЙМГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-17
370
Завхан аймгийн Шүүгч, Прокурор, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч нарт 2024.09.17-ны өдөр “Forensic science workshop-2024” сургалтыг шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлыг таниулах, практик дадлагыг лабораторийн орчинд биечлэн гүйцэтгэх байдлаар зохион байгууллаа.
Сургалтаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулж, гарын мөр болон бусад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг урьдчилсан байдлаар таних, бичиг баримт, мөнгөн тэмдэгтийн нууцлал, далд болон балласан бичвэрийг тусгай техник хэрэгслээр илрүүлэх дадлагыг хийж гүйцэтгүүллээ.




