Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2024-09-15
333
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын “Спортын 4 төрөлт тэмцээн”-ий нээлтийн ажиллагаа өчигдөр /2024.09.14/ "Gan" спорт цогцолборт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон харьяа 12 агентлаг, байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд эрэгтэй волейбол, эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан байна.
Өнөөдөр /2024.09.15/ эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй волейболын тэмцээнээр үргэлжилж байна.
Тус тэмцээнүүдэд Шүүх шинжилгээний ерөнхий газраас нийт 30 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Баг, тамирчдад амжилт хүсье.





