"СПОРТЫН НААДАМ-2024" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Спортын наадам-2024” 4 төрөлт тэмцээн энэ оны 09 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд 12 байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулагдаж байна.
Тэмцээний “Шатар”-ын төрөлд 12 байгууллагын 48 алба хаагчид оюун ухаан, сэтгэлгээний хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс тус байгууллагын Криминалистикийн шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батбилэг, Санхүү, хангамжийн газрын инженер, цагдаагийн дэслэгч Б.Баянжаргал, Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Сувд-Эрдэнэ, Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Оюунгэрэл нар багийн дүнгээр “II байр” эзэлж мөнгөн медалиар шагнагдлаа.
Мөн “Ширээний теннис”-ний төрөлд эрэгтэй, эмэгтэй 2 алба хаагч өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Давааням “II байр” эзэллээ.
Нийт тэмцээнд оролцож буй алба хаагчдад амжилт хүсье.






