Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-11
324

Өвөрхангай аймгийн Шүүгч, Прокурор, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч нарт 2024.09.11-ний өдөр “Forensic science workshop-2024” сургалтыг шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлыг таниулах, практик дадлагыг лабораторийн орчинд биечлэн гүйцэтгэх байдлаар зохион байгууллаа.

Сургалтаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулж, гарын мөр болон бусад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг урьдчилсан байдлаар таних, бичиг баримт, мөнгөн тэмдэгтийн нууцлал, далд болон балласан бичвэрийг тусгай техник хэрэгслээр илрүүлэх дадлагыг  хийж гүйцэтгүүллээ.

Эхлэлд очих