Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОЛОН УЛСЫН ЦАГДАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2024-09-12
273

Америкийн Нэгдсэн Улсын Иллиной мужийн Чикаго хотод 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд “Бид үйлчилнэ - Бид хамгаална - Бид манлайлна” уриан доор зохион байгуулагдсан “Олон Улсын Цагдаа эмэгтэйчүүдийн 61 дэх удаагийн чуулга уулзалт”-д тус газрын Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хошууч М.Түмэннаст оролцлоо.

Чуулга уулзалтад 64 орны 800 гаруй цагдаа эмэгтэйчүүд оролцсон бөгөөд эмэгтэйчүүд, манлайлал, хууль сахиулах алба, гадаад хамтын ажиллагаа, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 90 гаруй илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд Чикаго хотын цагдаагийн газрын Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.  

Чуулга уулзалтын оролцогчид өөрсдийн орны цагдаагийн дүрэмт хувцастай “Parade of Nations”, үндэсний хувцас, хэрэглэлээ өмсөж “Cultural  Heritage Day” арга хэмжээнд оролцон, үндэстэн бүр өв соёл, уламжлалаа сурталчилсан онцлог чуулган болж өндөрлөлөө.

Эхлэлд очих