ОЛОН УЛСЫН ХОР СУДЛААЧДЫН ХОЛБОО (TIAFT)-НЫ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Швейцарын Холбооны Улсын Сент Галлен хотод 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан Олон Улсын хор судлаачдын холбоо (TIAFT)-ны 61 дэх удаагийн чуулга уулзалтад Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа оролцлоо.
Хурлын үеэр цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа “Хийн хроматографи-масс спектрометр ашиглан сэтгэцэд нөлөөлөх шинэ бодисыг илрүүлсэн үр дүн” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн болно.
Тус уулзалтад Aмерик, Их Британи, Австрали, Герман, Бразил, Солонгос, Хятад, Япон, Турк, Өмнөд Африк зэрэг 70 гаруй орны 400 эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлж, хор судлалын орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, шинэ арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцож, улс бүр сайн туршлагаа хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.



