АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” энэ оны 09 дүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд 3 бүсэд хуваагдан зохион байгуулагдаж байгаа бөгөөд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний нийт 600 гаруй алба хаагч оролцож байна.
Баруун бүсийн чуулга уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд тус аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст “Starlink” сансрын интернэт төхөөрөмж болон туслах ажилтан, цагдаагийн ахлагч Т.Цогтбаатарт орон сууцны урьдчилгаа болгон 20,0 сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө.
Чуулга уулзалтад оролцож буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүнд ажил, хөдөлмөрийн амжилт хүсье.



