Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АХЛАГЧ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
2024-09-05
356

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” өнөөдөр /2024.09.05/ эхэллээ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ахлагчийн албыг сурталчлан таниулахад энэхүү чуулга уулзалтын зорилго оршиж байгаа юм.

Тус чуулга уулзалтыг 3 бүсэд хуваан зохион байгуулж байгаа бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагын ахлагч бүрэлдэхүүний нийт 14 алба хаагч оролцож байна.

Эхлэлд очих