Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
2024-09-04
315

Тус байгууллагын захиалгаар Энэтхэг улсын Гандинагар хотын Шинжлэн Магадлахуйн Үндэсний Их Сургуульд суралцаж байгаа оюутнууд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Олон улсын Виктимологийн нийгэмлэг болон Шинжлэн Магадлахуйн Үндэсний их сургуулиас хамтран зохион байгуулсан “Гэмт хэргийн хохирогч судлалын шинжлэн магадлахуйн орчин үеийн чиг хандлага” сэдэвт 18 дахь удаагийн хурал, уулзалтад оролцлоо. 

Хурлаар гэмт хэргийн хохирогч судлалын онол, арга зүй, гэмт хэрэгт хохирох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, хохирох явдлын үр дагаврыг арилгах, виктимологийн шинжлэх ухаан, тулгамдаж буй асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн үр дүнтэй хурал, уулзалт болсон.

Эхлэлд очих