Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024-09-04
338

Тайланд Улсын Бангкок хотод байрлах Олон улсын Хууль сахиулах академиас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 31-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан "Олон улсын Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт сургалтад Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Туяа оролцлоо.

Дээрх сургалтад Монгол, Филлипин, Солонгос, Тайланд, Шинэ Гвиней, Тонга, Малайз, Кирибати зэрэг 13 орны хууль сахиулах байгууллагын  32 эмэгтэй алба хаагчид оролцож ажил, мэргэжлийн туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эхлэлд очих