ГЭР БҮЛИЙН АЯЛАЛД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 30-ныг хүртэлх хугацаанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн чиглэлд зохион байгуулсан Түүхийн дурсгалт газруудаар аялах “Гэр бүлийн аялал”-д байгууллагын ахлагч бүрэлдэхүүний төлөөлөл болох Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн туслах ажилтан, цагдаагийн дэд ахлагч Х.Баттулга амжилттай оролцлоо.
Тус аяллын хүрээнд түүхэн дурсгалт газруудаар аялж, Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол дайчдын хөшөөнүүдэд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид оролцсон цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн тоглолт болон үдшийн цэнгүүн, ёслолын буудлага зэрэг арга хэмжээнүүдэд оролцсон.



