Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЗИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОЛБОО (AFSN)-НЫ УУЛЗАЛТ, СИМПОЗИУМД ОРОЛЦЛОО.
2024-09-03
357

Тайланд Улсын Бангкок хотод 2024 оны 08 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн шүүх шинжилгээний холбооны 16 дахь удаагийн “Bridging  Forensic, Humanitarian and Technological Progress” уулзалт, симпозиумд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золжаргал, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Ц.Долгорсүрэн, Э.Мөнхнаран нар оролцлоо.

Тус уулзалт, симпозиумд Малайз, Сингапур, Филлипин, Солонгос, Энэтхэг, Хятад, Индонез, Шри Ланка зэрэг 16 улсын 500 гаруй эрдэмтэн судлаач, шинжээчид оролцож, шүүх анагаах ухаан, сэтгэцэд нөлөөлөх бодис, хор судлал, ДНХ, криминалистик зэрэг 10 гаруй төрөл мэргэжлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцсон. 

Хурлын үеэр химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золжаргал “Монгол улс дахь сүүлийн үеийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын чиг хандлага”, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Ц.Долгорсүрэн, Э.Мөнхнаран нар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажлын явц, өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн болно.

Эхлэлд очих