Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-08-29
367

Тус газрын шинжээч, мэргэжилтнүүд Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн алба хаагчдад хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх, хэргийн газарт тоног төхөөрөмж ашиглах арга зүй сэдвээр хээрийн дадлага сургуулилт зохион байгууллаа.

Мөн Дорнод аймгийн хувийн байгууллагуудын ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх, хэргийн газрыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байрны стрессийг хэрхэн тайлах зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Эхлэлд очих