Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ХЭЭРИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024-08-23
300

Шүүх шинжилгээний байгууллагын захиалгаар 2024-2025 оны хичээлийн жилд ОХУ-ын ДЯЯ-ны харьяа их, дээд сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтэд элсэн суралцах шаардлага хангаж, хээрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын сургалтын үйл ажиллагаатай байгууллагын холбогдох албан тушаалтнууд танилцлаа. 
Уг уулзалтын үеэр байгууллагын болон криминалистикийн шинжээчийн үйл ажиллагааны талаар танилцуулан, сонирхсон асуултуудад хариулт өгч, харилцан ярилцлаа.
Шүүх шинжилгээний чиглэлийг сонгон суралцаж буй нийт элсэгчдэдээ сурлагын өндөр амжилт хүсье.

Эхлэлд очих