Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
БНСУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД ТУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024-08-15
434
Бүгд Найрамдах Солонгос Улсын Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн хүний нөөцийн хөгжлийн хүрээлэнгийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Чае Жун Сү болон зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Байгалийн ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Золзаяа нар оролцож байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийж, шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)