Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
2024-07-30
558
Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/349 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл”-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2024 оны А/80 дугаар тушаалаар 52 иргэнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олголоо.



