Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VII НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2024-07-26
327
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Морин хуурын олон улсын VII наадам 2024 оны 07 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдлаа.
Уг наадмын хүрээнд мэргэжлийн морин хуурчдын уралдаанд 39, морин хуур сонирхогчдын уралдаанд 77, морин хуур урлаачдын уралдаанд 52 оролцогч оролцсоноос Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Баянгол дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвдаш морин хуур сонирхогчдын насанд хүрэгчдийн төрөлд амжилттай оролцож, ХОЁРДУГААР байр эзэллээ.


