Эхлэл

Мэдээ

Танилцуулга

Сургалтад хамрагдлаа
2024-07-23
396

     Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Монгол Улсын “Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газар, Бүсийн шүүх шинжилгээний төв болон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 16 алба хаагч “Хэргийн газрын үзлэг, инженер-техник, мөр судлалын шинжилгээ”-ний чиглэлээр тус улсын Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд сургалтад амжилттай хамрагдлаа.

    Мөн алба хаагчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн их сургууль (KNPU), Хийн аюулгүй байдлын корпорац (KGSC), Замын хөдөлгөөний удирдах газрын (KoROAD) үйл ажиллагаа болон шинжилгээний  лабораториудтай танилцсан үр дүнтэй сургалт болсон.

Эхлэлд очих