“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦЛОО
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд Шүүх шинжилгээний байгууллагын эрэгтэй 55, эмэгтэй 47 алба хаагч амжилттай оролцлоо.
Эрэгтэй алба хаагчдын жагсаалыг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Дэд бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Няндагийн Ганбаяр, эмэгтэй алба хаагчдын жагсаалыг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ганболдын Хулан нар командлан алхлаа.
Жагсаалд оролцсон нийт алба хаагч нартаа баяр хүргэж, ажил алба, амьдралд нь арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.







