ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагч, ахмад ажилтан нарт Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагнал, цагдаагийн цол гардуулж, Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр 8, “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр 47, “Хүндэт жуух бичиг”-ээр 80, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор 2, цагдаагийн дэд хурандаа цолоор 1, цагдаагийн ахлагч цолоор 1, хугацааны цагдаагийн хурандаа цолоор 1, цагдаагийн дэд хурандаа цолоор 3, цагдаагийн хошууч цолоор 5, цагдаагийн ахмад цолоор 9, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 13, цагдаагийн дэслэгч цолоор 35, цагдаагийн ахлах ахлагч цолоор 2, цагдаагийн ахлагч цолоор 2, цагдаагийн дэд ахлагч цолоор 5 алба хаагч тус тус шагнагдсаныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв байранд гардуулан өглөө.
Нийт цол олгогдож, шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.



