Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024-07-05
301
Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн Шүүх эмнэлгийн тэнхим болон Эрхүү мужийн Шүүх эмнэлгийн товчооноос 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалтад тус байгууллагын 15 шинжээч эмч хамрагдаж, гэрчилгээ авлаа.
Сургалтын үеэр Гавал тархины гэмтэл, Эх нярайн эндэгдлийн үед хийгдэх шинжилгээ, Механик гэмтлийн оношилгоо, Онош тавилт, Өвчний олон улсын ангиллын шинэчилсэн хувилбарыг хэрэглэх нь зэрэг сэдвүүдийн хүрээнд онол, практик хосолсон хичээлд хамрагдаж, тус улсын сайн туршлагаас суралцлаа.
Алба хаагч нарт ажлын амжилт хүсье.

