Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2024-07-03
296
Малайз Улсын Куала Лумпур хотод 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Зэрлэг амьтан, ургамлын шүүх шинжилгээний нийгэмлэг”-ийн 7 дахь удаагийн олон улсын чуулга уулзалтад Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Г.Ганхүлэг оролцож, гэрчилгээ авлаа.
Чуулга уулзалтад Америкийн Нэгдсэн Улс, Англи, Австрали, Чех, Унгар, Япон, Солонгос, Шинэ Зеланд, Африк, Бразил, Вьетнам, Тайланд, Индонез, Малайз зэрэг 18 орны 110 гаруй төлөөлөл оролцож, Ази тивд анх удаа зохион байгуулагдсанаар онцлог болсон юм.


