Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог бөгөөд уг өдрийг тохиолдуулан
Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог бөгөөд уг өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас уламжлал болгон зохион байгуулдаг “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ 2” нөлөөллийн аянд Шүүх шинжилгээний байгууллага нэгдэж харааны бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн баримт бичгийг брайл үсгээр, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлээр тайлбарлах боломжтой болсон тухай дохионы хэлээр видео бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бий болгохыг бусад байгууллагуудад уриалж ажиллалаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний орчны хүртээмжийг бий болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж том хүний 2 ширхэг тэргэнцэр, хүүхдийн 1 ширхэг тэргэнцрийг хүлээн авахаар болж одоогийн байдлаар 2 тэргэнцэрийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.
