ХБНГУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавар муж улсын Айнринг хот дахь Цагдаагийн давтан сургалтын төвд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдад зориулсан “Хэргийн газрын үзлэгээр мөртэй ажиллах ажиллагаа” сэдэвт сургалтад тус газрын Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч З.Бямбаноров 2024 оны 06 дугаар сарын 16-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамрагдлаа.
Сургалтаар тус улсын Эрүүгийн болон Усан цагдаагийн албаны үйл ажиллагаа, Бавар муж улсын Цагдаагийн давтан сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн газрын үзлэгээр ул мөр илрүүлж, бэхжүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцох, нөхөн төлүүлэх, усны дээж авах, усны аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.



