МАЛАЙЗ УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Малайз улсын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн терроризмтой тэмцэх төвөөс 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 12-ны өдрүүдэд тус улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдаж буй “Хими, Биологи, Цацраг идэвхт, Цөмийн болон Тэсрэх бодисын Терроризм-101" сэдэвт сургалтад Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч З.Мөнх-Эрдэнэ хамрагдаж байна.
Тус сургалтад Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Гана, Йорданы Хашимитын Хаант Улс, Индонез, Тайланд, Филиппин, Кени, Мальдив, Босни ба Херцеговина, Бутан, Шри-Ланка зэрэг 16 улс орны төлөөлөгчид оролцож байна.
Сургалтын үеэр шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч З.Мөнх-Эрдэнэ "Монгол улсын Хими, Биологи, Цацраг идэвхт, Цөмийн болон Тэсрэх бодисын Терроризмын (CBRNE) бэлэн байдал" сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, олон улсын чиг хандлага, хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд туршлага, санал солилцсон үр дүнтэй сургалт болж байна.



