ГАДААД УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Америкийн Нэгдсэн Улсын Нууц алба болон Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь Олон улсын Хууль сахиулах академиас 2024 оны 06 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд “Криптовалют, түүний гэмт хэргийн шинжтэй хэрэглээг шалгах” сэдэвт сургалтад Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн ахмад Д.Мөнхбаатар хамрагдлаа.
Тус сургалтад Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайвань, Сингапур, Малайз, Индонез зэрэг 11 улсын 40 гаруй хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцсон бөгөөд криптовалютын хэрэглээ, олон улсын чиг хандлага, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шүүх шинжилгээний арга аргачлал, хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцож, туршлага хуваалцсан үр дүнтэй сургалт болсон байна.



