Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2024-06-10
331

Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.12 дахь хэсэгт заасныг үндэслэн тус байгууллагын эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлт, гадаад, дотоод хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, шинжилгээний арга зүйг боловсронгуй болгох, инновац нэвтрүүлэх, салбарын чиглэлээр гарах хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хөтөлбөрийн талаар хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэх салбарын 16 эрдэмтдээс бүрдсэн Орон тооны бус Эрдмийн зөвлөлийг байгуулсан бөгөөд тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдаанаар Орон тооны бус эрдмийн зөвлөлийн ажиллах журам, үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцэж, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораториос эрхлэн гаргахаар бэлтгэсэн “Хувцас, даавуун эдлэлийн гэмтэл тогтоох шинжилгээ”-ний гарын авлагыг хэлэлцэж, санал, зөвлөмж өглөө.

Эрдэмтдийн зүгээс Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, шинжилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр санал, зөвлөмжөө идэвхтэй илэрхийлсэн хурал болж өндөрлөлөө.

Та бүхний цаашдын ажил үйлс, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Эхлэлд очих