Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“FORENSIC SCIENCE WORKSHOP-2024” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-06-06
572

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн захиалгаар тус дүүргийн төрийн байгууллагын алба хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн мэдлэг ашиглах чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Forensic science workshop-2024” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Г.Батзаяа болон тус дүүргийн прокурор, цагдаа, улсын бүртгэлийн болон боловсролын салбарын алба хаагчид хамрагдсан бөгөөд оролцогчдын зүгээс сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалт, үр өгөөжийг өндрөөр үнэлж, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд шүүх шинжилгээ болон бусад шинжлэх ухааны мэдлэг зайлшгүй шаардлагатай талаар илэрхийлж, цаашид энэ төрлийн сургалтыг хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын шинээр томилогдсон алба хаагчдыг өргөн хүрээтэй хамруулан нарийвчлан зохион байгуулах, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн сургалтыг хамтран зохион байгуулах санал гаргасан нь уг сургалтын үр дүн, ач холбогдлыг харууллаа.

Эхлэлд очих