Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ НАРЫН “ШИЛДЭГ БҮЛЭГ" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.
2024-06-03
371

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шилдэг бүлэг" шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн нэгдсэн төвд 2024 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Тус тэмцээнд Шүүх шинжилгээний байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс 4 алба хаагч оролцож эрдэм мэдлэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Шүүх шинжилгээний байгууллагыг төлөөлөн оролцож буй алба хаагчиддаа амжилт хүсье.

Эхлэлд очих