ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААС “АНАГААХ УХААН БА ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ОЛОН УЛСЫН VIII ХУРАЛ (ICMHI)”-Д ОРОЛЦЛОО
Япон Улсын Ёкохама хотод 2024 оны 05 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Анагаах ухаан ба эрүүл мэндийн мэдээллийн Олон Улсын VIII хурал (ICMHI)”-д тус газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Ц.Долгорсүрэн “Согтууруулах ундааны хэрэглээ ба сэтгэцийн тулгамдсан асуудлуудын хамаарал” сэдэвт судалгааны ажлын хүрээнд илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцож, “Гэрчилгээ” гардан авлаа.
Тус хуралд Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Тайвань, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг орнуудын 90 гаруй судлаач, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд “Эрүүл мэндийн үйлчилгээний цаашдын чиг хандлага” уриа дор эмнэлгийн тусламж үйлчилгээг техник технологийн дэвшилттэй хослуулан хөгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар илтгэлүүдийг хэлэлцүүлснээрээ онцлогтой хурал боллоо.


