ШИНЖЭЭЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ТУСГАЙ МЭДЛЭГ БҮХИЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, зарим төрлийн шинжилгээг эрх бүхий бусад этгээдээр хийлгэх эрх зүйн орчин бүрдсэн.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн нь шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/267 дугаар тушаалаар батлагдсан “Мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах журам”-д “Иргэн зөвшөөрөл авахад Шүүх шинжилгээний төв байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн тусгай мэдлэг бүхий иргэдэд зориулсан шүүх шинжилгээний онол, арга зүйн сургалтын үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлж, танилцуулга хичээлийг зохион байгууллаа.
Мөн тус байгууллагын зарим төрлийн шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг танилцууллаа.







