“FORENSIC SCIENCE WORKSHOP-2024” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн захиалгаар тус дүүргийн хууль сахиулах байгууллагын алба хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн мэдлэг ашиглах чадавхыг бэхжүүлэх, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Forensic science workshop-2024” сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлыг таниулах байдлаар зохион байгуулсан бөгөөд сургалтад оролцогчид онол, арга зүйн мэдлэг эзэмшиж, практик дадлагыг лабораторийн орчинд биечлэн гүйцэтгэснээрээ онцлог байлаа.
Сургалтын төгсгөлд оролцогчдоос сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалт, үр өгөөжийг үнэлж, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд шүүх шинжилгээ болон бусад шинжлэх ухааны мэдлэг зайлшгүй шаардлагатай талаар илэрхийлж, цаашид энэ төрлийн сургалтыг хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг өргөн хүрээтэй хамруулан зохион байгуулах санал гаргасан нь уг сургалтын үр дүн, ач холбогдлыг харууллаа.













