Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДАЛ-2023” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
2023-12-08
439

Шүүх шинжилгээний байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жил, Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг угтан тус газраас Дотоод хэргийн их сургуультай хамтран “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудал” сэдэвт 10 дахь удаагийн эрдэм шинжилгээний онол-практикийн хурлыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборатори, Монгол Улсын их сургууль, Бүсийн шүүх шинжилгээний төв, Нийслэлийн шүүх шинжилгээний газар, аймаг, дүүргийн шүүх шинжилгээний хэлтсүүдийн алба хаагчдын төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд шинжлэн магадлахуйн онол, арга зүй, эрх зүйн асуудлыг хөндсөн нийт 31 илтгэл ирүүлснээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж, “БАТЛАМЖ” гардууллаа.

Энэхүү хурал нь төрөл бүрийн шүүх шинжилгээ хийх арга аргачлал, стандарт, эрх зүйн зохицуулалттай холбоотой тулгамдсан асуудлуудыг хөндөн, гарц гаргалгааг эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Эхлэлд очих